aztan
About my Blog

Амьдрал гэдэг цэцэг, хайр гэдэг түүний үр жимс нь.

хонхны баярын дурсамж

2010 оны 03-р сарын 29 Нийтэлсэн aztan

Сурагч насны дурсамжууд их сайхан байдаг шүү. Би 10-н жилдээ хичээл гээд гүйгээд байдаг нэлээн номын, бөгсөө давсан жигтэйхэн урт үстэй, үсээ дандаа сүлжчихдэг  охин байсан. Хонхны баярын өглөө хэрэндээ гангалаад л нөгөө урт үсээ задгай тавьж ороогоод, дээр нь цагаан лент цэцэглээд, өсгийтэй сандаал, тирко өмсөөд, өмдөн дээр өмсдөг байсан болохоор форм маань богинохон гэж жигтэйхэн. Сургуулийн гадаа ирэнгүүтээ автусан дээр томоор "10В" гэж хуулгаар бичээд зогсож байсан ангийнхаа хөвгүүдээс ичээд л бараг буцаад гэр лүүгээ гүйчихмээр санагдаж билээ. Нээх гоё дулаахан, зөөлөн салхитай, жирийсэн жирийсэн хөлтэй, хар форм цагаан парчикаар жигдэрсэн цэмцийсэн охидууд энд тэндгүй алхаад, тэрүүхэндээ догдлоод л ... Сургууль дээрээ нээлт хийсний дараа би 40 улирал "А" суралцсан медаль авна гээд ангиараа аймгийн төв хонхны баяр дээр очсий. Тэгсэн бүр багадаа найзалж байсан нэг охин бас медаль аваад цуг зураг авхуулна шүү гэхээр нь ангийнхан дээрээ оччихоод ирж авхуулнаа гэсий. Нээх сүрхий цэцэг тэвэрсэн инээд алдсан хүн энэ тэрүүгээр гүйж байгаад нөгөө охинтойгоо цуг зураг авхуулах санаатай хайгаад олдохгүй болохоор буцаад ангийнхан дээрээ иртэл нөгөөдүүл чинь байдаггүй. Төв хонхны баяр дээр бол хөл толгой нь алдагдсан олон юм. Тэгээд гайхаад  автобус руугаа очий гэж бодоод театраас гараад харсан чинь өө манай ангийнхны сууж ирсэн автобус намайг хаячихаад яг хөдөлж байдий. Ангийнхан дараа нь Дархан хаалга орж зураг авхуулна гэж байсан болохоор хоцорчихвол гартаа хэдэн цэцэгнээс өөр юмгүй, цүнхээ хүүхдэд өгөөд явуулчихсан би гэдэг хүн баларч байгаам чинь.

Тэгээл үсээ сэгсийлгээл, өсгийтэй гутал өмнө нь өмсяч үзээгүй хүн чинь ааг амьсгаагүй автобусныхаа араас хэдэн цэцгээрээ даллаад л гүйчихсэн. Инээдтэй харагдсан байх. 4-5 мин орчим араас нь гүйгээд жаахан холдож байгаад намайг харж зогссийт тэ.  

Өдөр нь хичээл ажилдаа гүйгээд

Шөнө нь бие даалтаа тэврээд суудаг  /заримдаа бас залхуурнаа/

Өчнөөн зүйлийг амжуулж чаддаг

Өөрийнхөө найзуудаар би бахархдаг юм аа

Сэрүүлэг дуугарлаа

Өглөө болсон байх...

Эхлээд ажилдаа, дараа нь хичээлдээ

Тэгээд хувцасаа угаана, хоолоо хийнэ

Эсүүл өглөө хичээлдээ, орой ажилдаа

Энгийн оюутны амьдрал үргэлжилнэ

Тэнгист нэг кино үзчих юмсан...

Тасгаараа нэг доргичих юмсан...

Тэндээс найзууд дуудаад байдаг...

Энд үүнийг амжуулчих юмсан...

Дараа нь ... дараа нь ...

Шөнө 1 цаг... 2 цаг... 3 цаг...

Шуугилдаад л инээлдээд л бүгдээрээ тасагтаа  /зарим нь шөнө хонохоо болиод байгаа шүү/

 Уйтгарлах завгүй юм аа залуу нас

Урагшаа хараад л зүтгээд байж дээ

Мэдээж залуу насандаа л бүгдийг амжуулна

Мэдэхгүй чадахгүй нь хамаагүй нүдээ аниад л дайрчихая

Идэх хоол, өмсөх хувцас, шоуны мөнгө нь бэлэн

Илүү зүйлд санаа зовох шаардлагагүй

Тасалгааны таримал цэцэг биш

Талд ургасан яргуй шүү дээ бид чинь

 Гадаад үзэмж, өнгөцхөн бүхнээр

 Гайхуулахад юугаа ч зориулахад бэлэн чанараараа

 Баасаар бордуулж ургадаг хужаа сарнай шиг охидоос

Бүх зүйлээрээ ялгаатай байж чаддаг шүү дээ бид чинь

Ээж аавынхаа хайранд нялхарч

Эгэлхэн зангаар мөрөөдөж, итгэж чаддаг

Өөрийнхөөрөө орчлонг чимж яваа

Өчүүхээн бас тэрүүхэндээ чамин яргуй шүү дээ бид чинь

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жаахан байж дээ

2010 оны 03-р сарын 15 Нийтэлсэн aztan
Жаахан байхдаа хөдөө өвөө эмээ дээрээ өссөн. Хавар мал төллөх үеэр ихэвчлэн очиж ажил төрөлд нь тусалдаг санаатай. Буурал аавынх нээх том нуурын ойролцоо хаварждаг. Дэлгэрэнгүй»

Ээждээ

2010 оны 03-р сарын 08 Нийтэлсэн aztan

Ээж. энэ үгийг

Өдөр бүр би хэлдэг

Өдөр бүр хэлэхдээ

Өчнөөн мянган маань уншсанаас илүү буян

Өөрийг минь ивээж байгааг мэдэрдэг.

Ээж. энэ хүний

Хайр энхрийллээр 

Хором мөч бүхэнд би амьсгалдаг.

Хором мөч бүхэнд

Хүсэл, залбирал нь ивээж байдаг болохоор

Хажуудаа байгаа бурханыг би мэдэрдэг.

Дэргэд минь байдаг бурхандаа 

Дэндүү хайртай ээждээ

 Гялалзах оддын тоогоор

Гэгээлэг, тэнгэрлэг бүхнийг үрээс нь хүсье.



Хэцүү юм аа

2010 оны 03-р сарын 06 Нийтэлсэн aztan
Сурагчийн дүрэмт хувцасаар ижилсэн, зүггүйхэн мөрөөдөлд хөтлөгдөн явсан дүрсгүйхэн насаа дурсах сайхан л байж билээ. Гэтэл өнөөдөр намайг өөрөө ч хариулж мэдэхгүй өчнөөн асуултууд зовоогоод байна. Дэлгэрэнгүй»

Сайхаан сайхан

2010 оны 02-р сарын 18 Нийтэлсэн aztan

Хэрэгтэй хэрэггүй нь хамаагүй хичээл хуулах сайхан

Худлаа үнэн юм хольж сольж мэдэмхийрэн онгирох сайхан

Хүний visa-аар автобусанд суучихаад гэмгүй царайлах сайхан

Хүрэх ирээдүй нь тодорхойгүй оюутан нас сайхан

Хэнэггүй зүрхэнд минь урилгагүй зочилсон тэр залуу сайхан

Харц тулгарахдаа улайж нтр ичингүйрэн балайрах минь сайхан

Зүгээр л хамт байхаыг хүссэн зүггүйхэн бодлууд минь сайхан

Зүйрлэшгүй бардамхан, бас эмзэгхэн залуу нас минь сайхан

Хоолгүй ходоод, хоосон хэтэвчтэй ч хүнээс зээлээд шоудах сайхан

Хортой гэдгийг нь мэдсээр байж хонон өнжин архидах сайхан

Баяр гунигийг минь хувалцан хамтдаа доргидог үеийн найзууд минь сайхан

Болохгүй бүхнийхээ бурууг тохчихдог залуу нас минь сайхан

Лак үнэртүүлсэн цагаан сар

2010 оны 02-р сарын 13 Нийтэлсэн aztan
Манай дүү 7-8р ангид л байсан байх даа. Цагаан өмнөх хэд хоногт дүү маань гэртээ үзэгдэхгүй бүр шөнө орой хамаг хувцасаа үртэс хог болгочихсон орж ирээд ээжид загнуулдаг байлаа.   Дэлгэрэнгүй»

Битүүнд гэртээ УРААААААА

2010 оны 02-р сарын 13 Нийтэлсэн aztan
 Ирэхийг минь хором мөч тоолон хүлээж байгаа гэрийнхний минь хүлээлт эгэл жирийн элэг бүтэн амьдралын минь аз жаргалыг надад мэдрүүлж байнаа. Дэлгэрэнгүй»

Багийн амжилтаас хойш татагч

2010 оны 02-р сарын 11 Нийтэлсэн aztan
10 жилийнхэнтэйгээ уулзаагүй их удсан байна аа. Сураг сонсохнээ манай  ангийн охидууд бараг бүгд ээж болцгоосон. Одоо миний нийлдэг байсан 2 охин бид 3 л үлдсэн дээ. Дэлгэрэнгүй»

Мартчихая аа

2010 оны 02-р сарын 08 Нийтэлсэн aztan

Бичсэн шүлэг бүхнээ чамд зориулж

Битгий түүнийг өөр хүнд өгөөч гэж

Бодолдоо би залбирдаг

Үзэгнийхээ бэхийг дуустал

Үг холбон захидал тэрлэдэг ч  

Үнэндээ би чамд сайн гэж хэлж чаддаггүй 

Дугаарыг чинь цээжээр мэддэг хэрнээ би  

Дуракхан гээд хадгалчихдий утсан дээрээ

Зүгээр л мэнд мэдсэн мсж илгээхийг

Зөрүүдхэн зан минь зөвшөөрдөггүй юм 

Дэргэд минь байлгаач гэж залбирдаг хэрнээ

Дэндүү сайн гэдгээ илчилж чаддагүй юм аа 

Тэгэхээр би түүнийг мартана аа

Тэр залуугийн өмнө бардам амьдарна аа

Хэн нэгэнд би өөрийгөө зөвтгөхгүй ч

Хэнэггүй зөрүүд зан минь тэрний араас гүйхгүй

Амьдрал нулимсанд дургүй бодохоор

Араас нь хэзээ ч би уйлахгүй ээ  

 

 

 

Мангараа, дуракаа, царай муут аа

2010 оны 02-р сарын 07 Нийтэлсэн aztan

Дараа нь чи надад хайртайгаа хожим нэг ухаарахад

Даруухан сэтгэл минь чамайг мартсан байвал яах юм бэ?

Дэндүү оройтсон хойно уучлал гуйгаад нэмэргүй хойно

Дэргэдээ байгаа надаас одоо л гуйгаачээ мангараа

Хэзээ нэгэн цагт хайртай гэдгээ ухаарахад чинь

Хэнэггүй гэнэн зан минь чамайг мартчихвал яах юм бэ

Хувирч холдсон сэтгэлийг эргүүлж болохгүй хойно

Хажуудаа байгаа намайг одоо л гуйгаачээ царай муут аа

Өөрөө чи надад хайртай гэдгээ мэдрэх үед чинь

Өөр нэгнийг дагаад явчихсан байвал яах юм бэ

Охин хонгор нас минь эвдрээгүй ариун байхад

Одоо л чи намайг гуйх ёстой биз дээ  хөөш дурак аа

 

 

 

Товчилж амьдарч үздиймүү

2010 оны 02-р сарын 03 Нийтэлсэн aztan

Ойрдоо энд тэнд үзчихмээр юм их гарч ирээд байна аа. Автобусанд явж байсан чинь 2 ах ярьж байна. Эхнийх нь 30 гарч яваа болов уу гэмээр намхандуу ах, 2 дахь нь арай хөгшин ах.  Хөгшин ах нь

 Дэлгэрэнгүй»

Байрны хүүхэд болж билээ

2010 оны 02-р сарын 02 Нийтэлсэн aztan
хавар бүгдэнгийнх нь хоол дуусаад өөрсөддөө байгаа будаа, гоймон, хэрчсэн гурил бүгдийг хольж хоол хийгээд ингэж идвэл амттай л байдаг юм байна гээд инээлдэж байсан, маргааш нь шалгалттай хэрнээ шөнөжингөө бие биенийхээ зургийн янз янзаар авч янз янзаар будаж маяглаж байсан... Дэлгэрэнгүй»

Би буруугүй ээ

2010 оны 01-р сарын 29 Нийтэлсэн aztan
Би бүүр жаахан байхдаа уншиж сурсан. Манай дүү ч гэсэн намайг дагаад үсэг сурчихсан, арай л уншиж сураагүй байсан. Тэгээд надаар үлгэр уншуулна. Би ядаж байхад эдийн сонирхолтой юм уу хаашаа юм. Дэлгэрэнгүй»

Аавын ярьж өгдөг дуусдаггүй үлгэр

2010 оны 01-р сарын 27 Нийтэлсэн aztan

Намайг жаахан байхад манай буурал аав үлгэр, домог хууч яриа их ярьж өгдөг, дүү бид 2 ч үлгэр яриулах дуртай байлаа. Ер нь бол өвөө, эмээ 2 дээрээ өссөн болохоор ихэнхдээ хөдөө оччихдог. Хааяа гэртээ ирээд орой унтахдаа аавыг үлгэр яриад өгөөч гээд амар заяаг нь үзүүлдэггүй байлаа. Тэгээд аав нэг ийм үлгэр ярьж өгдөг байсий.

 Дэлгэрэнгүй»